Прана 200С premium plus

Үндсэн мэдээлэл

PRANA PREMIUM PLUS агааржуулалтын систем нь хүний эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчинг бүрдүүлэх шинэ дэвшилтэт агааржуулалтын систем юм. 

 PRANA PREMIUM PLUS  таны гэрт байж болох хамгийн аюулгүй агааржуулалтын систем мөн.

Энэхүү агааржуулалтын систем нь нэмэлтээр дараахь үзүүлэлтүүдийг зааж харуулах мэдрэгчтэй. Үүнд :  VOC агаарын чанарын үзүүлэлт, СО2 нүүрстөрөгчийн исэл болон бусад хорт хийнүүд агаарт байгаа эсэхийг мэдрэх мэдрэгчтэй. ‘AUTO’ горимон дээр төхөөрөмж өөрөө орчны агаараа мэдрэн, ажиллах горимоо тохируулдаг.

PREMIUM PLUS загвар нь Prana агааржуулалтын системийн бүхий л давуу талуудыг багтаасан байдаг ба агаарын чанарыг тодорхойлох шинэ дэвшилтэт технологиор бүтээгдсэн болно. Хүний нүдэнд үл үзэгдэх агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд маш сөрөг үр дагавартай.  Ухаалаг ‘AUTO’ горим нь хүний эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх боломжтой. 

PRANA PREMIUM PLUS системийн давуу талууд

  • Зэс дулаан дамжуулагч дээр үндэслэгдсэн, патентаар баталгаажсан агааржуулалтын систем.
  • Энергийн ашигтай зарцуулалт өндөр (94% хүртэл).
  • Агаар үлээж оруулах болон агаар сорж гаргах үйлдлийг зэрэг болон дангаар хийх боломжтой.
  • Алсын зайн удирдлага болон гар утаснаасаа удирдах боломж.
  • ‘AUTO’ горим орчны агаараа өөрөө мэдрэн ажиллах зарчим.
  • Өрөө тасалгааг аюулгүй, цэвэр агаараар хангана.
  • Гаднаас үлээж оруулах агаарыг байгалийн аргаар халдваргүйжүүлнэ.
  • Агаарын чийгшлийн хэмжээг урьдчилан харж, хана таазанд хөгц мөөгөнцөр үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.
  • Хамгийн дуу чимээ багатай агааржуулалт.
  • СО2 хэд байгааг зааж харуулна.

Эрчим хүчний хэмнэлттэй бөгөөд бүх төрлийн амины орон сууц болон бусад эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үсчин гоо сайхан, спорт заал гэх мэт бүх төрлийн барилга байгууламжид ашиглах боломжтой.

Удирдлага

Европын чанарын гэрчилгээ СЕ

Үнэлгээ

Үнэлгээ хараахан өгөөгүй байна.

“Прана 200С premium plus” -д эхний үнэлгээг өгөөрэй

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.