Угсралт Суурилуулалт

Байгууламжийн төлөвлөлт. Ахуйн зориулалттай агаар сэлгэгчийн хувьд өрөөнүүд дамждаг уу эсвэл тусгаарлагдсан уу гэдгийг мэдэх нь чухал. Үүнээс хамааран хэдэн ширхэгийг суурилуулах хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлно.

Жишээ нь 2 өрөө байранд амьдардаг 4 гишүүнтэй гэр бүлийн хувьд, байр нь 55м2, дамждаг өрөөнүүдтэй гэж үзвэл Прана 150 рекуператор 1-ийг суурилуулахад л хангалттай.

Хэрвээ өрөөнүүд нь дамждаггүй, тусгаарлагдсан бөгөөд өрөөний чийгшил их байдаг /байгал цаг уурын нөхцөл, давхрын байршил, вакуум битүү цонхтой эсвэл маш олон тооны тасалгааны ургамалтай/ гэж үзвэл өрөө бүрт нэг нэг агаар сэлгэгч байрлуулах шаардлагатай.

Өрөөний зориулалт баөрөөнд байнга байх хүний тоо

Агааржуулалтын систем суурилуулахдаа тухайн байгууламжийн зориулалт болон тухайн байгууламжид тогтмол байх хүний тоог заавал тодорхойлох хэрэгтэй байдаг. Европ стандартаар агаар солилцооны эзэлхүүн 12-20м 3 нэг хүн 1 цагт байдаг байна.

Монтаж Суурилуулалт

Ахуйн болон хагас аж үйлдвэрийн зориулалттай рекуператорууд (PRANA 150, PRANA 200G, PRANA 200С)

Гадаа гудамжтай залгаа хананы дээд хэсэгт суурилуулна. Үүний тулд шаардлагатай диаметр бүхий нүхийг өрөмдөж гаргана :

– Прана 150 /ахуйн зориулалттай/ өрөмдлөгийн нүх 165 мм –ээс багагүй
– Прана 200G / ахуйн зориулалттай/ өрөмдлөгийн нүх 220 мм-ээс багагүй
– Прана 200С / хагас аж үйлдвэрийн зориулалттай/ өрөмдлөгийн нүх 220 мм-ээс багагүй

Агаар сэлгэгч төхөөрөмжийн их биеийн урт тухайн барилга байгууламжийн хананы зузаан болон хаана хийх гэж байгаагаас шалтгаалан урт богино янз бүр байж болно.

Аж үйлдвэрийн зориулалттай агааржуулалтын суурилуулалт(PRANA 250, PRANA 340S)

Аж үйлдвэрийн зориулалттай загваруудыг /Прана 250 болон Прана 340S/ тухайн байгууламжийн талбайн гол хэсэгт, даацын хананаас хавчааран хаалт, кронштейнээр бэхэлж тогтоодог.

Аж үйлдвэрийн зориулалттай /Прана 340А болон Прана 340S/ загваруудыг хананд тогтоох шаардлагатай бол хананы дээд хэсэг буюу гадаа гудамжтай залгаа хэсэгт гаргах нүх гудамж тал руугаа 3-5 градус налуу байх ёстой.

«PRANA 340A» (аж үйлдвэрийн) – өрөмдлөгийн нүх 350 мм;
«PRANA 340S» (аж үйлдвэрийн) – өрөмдлөгийн нүх 350 мм.

Рекуператорыг өрөмдсөн нүхэнд байрлуулж, угсралтын хөөсөнцөр буюу бусад зориулалтын чигжээсээр тогтоодог байна.

Цахилгаанд залгах

50Гц давтамжтай 220 Вт цахилгаан гүйдэлд залгана. Загварын төрлөөс хамаарч цагт дээд тал нь 32-310Вт цахилгаан зарцуулна. Агааржуулалтын систем нь алсын зайнаас удирдлагаар ажиллана, асаах унтраах болон бусад тохиргоог өөрийн хүссэнээр хийнэ.
АНХААР! Агааржуулалтын системийн цахилгаан холболтыг зөвхөн мэргэжлийн хүн хийх ёстой.