Мэдээ & Мэдээлэл

Хуурамчаар дуурайлган хийсэн загвараас болгоомжил!


Эрчим хүчний хэмнэлттэй агааржуулагч зах зээл дээр хангалттай байдаг. Дулааны /агаарын/ рекуператор нь өнөөдөр зөвхөн мэргэжилтнүүдийн төдийгүй хэрэглэгчдийн хувьд хэрэглэхэд хялбар зүйл болоод байна. “ Рекуператорын худалдаа ба суурилуулалт” гэсэн зар хаа сайгүй байдаг болсон.

ПРАНА рекуператор нь Европын холбооны улсууд болон Украйн, ОХУ, Груз, Казакстан, Беларусид танил болсон бүтээгдэхүүн юм.

Зарим нэг ухамсаргүй үйлдэврэлэгчид манай бүтээгдэхүүнийг дуурайлган хийж, Прана рекуператор хэмээн худалдаалдаг. Хэд хэдэн удаа бид ийм үйлдвэрлэгчдийн хийсэн бүтээгдэхүүн чанаргүй болохыг илрүүлсэн. Эдгээр үйлдвэрлэгчид нь эхэндээ Прана гэж зах зээл дээр гаргаад хэсэг хугацааны дараа хэрэглэгчдээс гомдол ирэнгүүт газар доогуур ордог. Олон янзын нэр сольж өгөх явдал нь  тэдний  худалдан борлуулах саналын утга агуулгыг өөрчлөөгүй байна. Хулгайлсан зургууд болон шинэ санаанууд нь доторх дүүргэгч эд ангиудад нөлөөлөөгүй байна.

Хуурамч загварыг худалдан авах нь ямар эрсдэлтэй вэ?

Хуурамч бүтээгдэхүүн голдуу хямдхан байдаг. Хуурамчаар үйлдвэрлэгчид хэдийгээр сайныг эрэлхийлдэг боловч хямд хуурамч бүтээгдэхүүн худалдан авсан хэрэглэгчид 2 дахин илүү үнэ төлдөг байна. Ажиллуулж үзсэн эхний хэд хоногт л та жинхэнэ болон хуурамч рекуператорын ялгааг мэдрэх болно.

Рекуператор Прана – дизайн, зохион бүтээгч баг хамт олны олон удаагийн шинжлэх ухааны туршилт судалгаа болон хуримтлуулсан туршлага юм. Бүх хэлбэр, хэмжээ, иж бүрдэл болон материал нь зүгээр л нэг тохиолдлын чанартай биш мэргэжилтнүүдийн маш няхуур бодож судалж хийсэн зүйлүүд байдаг. Прана рекуператорын төрөл нэг бүрийг гаргахдаа байгал цаг уурын лабораторид туршиж үзэж байж гаргадаг. Хуурамчаар үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үнийг хямд байлгахын тулд чанаргүй материал ашигладаг, энэ нь рекуператорын чанар, суурилуулалтын ажилд шууд нөлөөлдөг.

1-рт, дулаан дамжуулагчийн хэлбэр болон материал. Рекуператор Пранагийн дулаан дамжуулагч нь тусгай зориулалтын хэлбэртэй зэс таваг байдаг ба түүний зузааны хэмжээгээр агаар солилцоо 91% хүртэл явагддаг байна. Түүнчлэн Прана рекуператорт Германы өндөр чанарын нимгэн ханатай зэсийг ашигладаг.

Хямд дуурайлгаж хийсэн загварт бүр өөр материалууд ашигласан байдаг ба дулаан дамжуулагч зэс тавгийн хэлбэр жинхэнэ рекуператорынхаас маш зөрүүтэй байдаг.  Ийм учраас дулаан дамжуулалт нилээн муу байдаг. Түүнээс гадна, зэс – гэдэг бол өөрийн байгалийн шинж чанараараа маш сайн дулаан дамжуулагч бөгөөд гайхалтай  халдваргүйжүүлэгч юм. / мөнгөтэй ойролцоо үзүүлэлттэй/
Дуурайлган хийсэн хуурамч загварт бол мэдээж дулаан дамжуулагчийг хямд металлаар хийдэг.
Мөн түүнчлэн үнээ хямд байлгахын тулд бусад хямд материалуудыг ашигладаг тул энэ рекуператорын ажиллагаа болон суурилуулалтанд шууд муугаар нөлөөлдөг.

2-рт, дулаан дамжуулагчийн хэлбэрээс дуу чимээний үзүүлэлт болон агаар солилцооны эзэлхүүн  хамаардаг, хангалттай хурдан агаарын урсгал нь хоолой доторх чийгийг тарааж өгдөг. Хуурамч загварын агаарын урсгал нь зөв биш байдаг тул рекуператор байнга хөлөрч “уйлж” байдаг. Чийг дулаан дамжуулагч дотор хуримтлагдаж тасалгаа руу усан байдалтай эргэж ордог. Энэ нь төвлөрсөн бус агааржуулалтын  системийн анхны санааг алдагдуулж тасалгаанд чийг үлдэж, дулаан гадагшилж, мөөгөнцөр болон чийгийн тархалт улам нэмэгддэг байна.

3-рт, Прана компани рекуператорын ашиглагдах бүс нутгийн байгал цаг уур болон суурилуулах орон байр, байгууламжийн зориулалт төлөвлөлтийг тооцож, тусгай захиалгын дагуу үйлдвэрлэдэг. Ийм учраас Прана рекуператор хамгийн бага температурт / -25 хэм болон түүнээс доош/ “мини халаагч” гэсэн тохиргоо байдаг ба энэ тасалдалгүйгээр ажиллах зарчимтай ба бүр маш хүйтэн үед ч тасалдахгүй. Харин хуурамч нь бол эхний хасах хэмд л хөлддөг.
Ийм учраас, хамгийн чухал нь та хямд рекуператор аваад хэмнэж байна уу мөнгөө салхинд хийсгэж байна уу гэдгээ ойлгох хэрэгтэй.