Мэдээ & Мэдээлэл

Рекуператор сонгохдоо юуг мэдэж байх хэрэгтэй вэ?


Орчин үеийн байшингууд нь дулаалсан хана вакууман цонхтой байдаг болсон. Шинэлэг орчин үеийн барилгын материал нь дулаан алдагдал багатай, дулаан эрчим хүчний хэмнэлттэй байдаг болжээ. Энэ нь нэг талаас сайн хэрэг боловч нөгөө талаас тав тухтай амьдрахад хангалттай хэвийн жигд агаар солилцоо явагдахад хангалтгүй юм. Эрүүл зөв агааржуулалт бол цэвэр агаар орж ирэх мөн тасалгаан дахь агаар сорогдон гадагшилж байх үйл явц байдаг. Гэвч орон сууцан дах агааржуулалтын шугамууд нь ийм солилцоо явуулж чаддаггүй, цонх цантуулж, тасалгаанд маш их чийгийг хуримтлуулж, мөөгөнцөр үүсгэн ер нь бол амьсгалахад хэцүү болдог байна.

Юу хийх хэрэгтэй вэ?

Энэ тохиолдолд өрөөнд эрүүл зөв уур амьсгал бүрдүүлэхийн тулд агааржуулалт заавал суурилуулах хэрэгтэй. Үүнийг голдуу вакуум цонхон дээр агаар орж ирэх хаалт суурилуулах маягаар шийдвэрлэдэг. Гэвч энэ арга хир үр дүнтэй вэ?
Вакуум цонхны жийргэвч резинийг багасгаж, цонхны рааман дээр жижгэвтэр онгорхой гаргаж өгснөөр өвөл хүйтэн агаар, зун халуун агаар гаднаас орж ирэх боломжтой болж байгаа боловч энэ нь цонх онгойлгосонтой адил болно. Өөрөөр хэлбэл дулаан алдагдана гэсэн үг.
Гэвч өөр сонголт байна. Энэ тохиолдолд гэр дотор дулаахан байдаг гэвч амьсгалах цэвэр агаар байхгүй, хайран гэрийн дулаанаа алдчих гээд байдаг тул рекуператорыг зохион бүтээсэн байна.

Рекуператор гэж юу вэ?

Реъуператор – энэ бол дулаан дамжуулагч, дулааныг нэг эх үүсвэрээс нөгөөд дамжуулагч юм. Тасалгааны агааржуулалтын хамгийн сүүлийн үеийн шинэ бүтээл оновчтой санал. Халсан агаар тасалгаанаас гадагшилж, дулаан дамжуулагчаар дамжин орж ирж буй хүйтэн агаарт дулаанаа дамжуулдаг.
Прана рекуператорын дулааны коэффициент 91%. Өөрөөр хэлбэл гаднаас орж ирж буй агаарын 9 % нь л хүйтэн гэсэн үг. Рекуператор нь дулаанаа хадгалсан чанартай агааржуулагч юм.  Прана агааржуулалтын систем нь агаарыг халдваргүйжүүлэгч зэс дамжуулагчаар хийгдсэн.