Мэдээ & Мэдээлэл

Харшил, тав тухгүй байдал, толгойн өвчин, ядаргаа?


Шөнө тав тухтай унтаж амарч чадахгүй, байнга толгой өвдөх, байнга ядарч сульдсан мэдрэмж төрөх мөн харшлын шинж тэмдэг илэрч байна уу? Эдгээр шинж тэмдгүүд илэрч байгаа бол таны өрөө тасалгаанд агаар солилцоо муу байнаа гэсэн үг. Агаар солилцоо байхгүй нөхцөлд байх нь харшлын болон архаг өвчин эмгэгийн үндэс суурь болдог. Эмч мэргэжилтнүүд өрөө тасалгаанд агаар салхиоруулж, микро уур амьсгалыг бүрдүүлж байхыг сануулдаг.

Хамгийн аюултай агаар бол буруу агааржуулалттай эсвэл агаар салхи оруулдаггүй хаалттай байдаг өрөө тасалгааны агаар юм. Ийм тасалгааны агаарт ноцтой хэмжээний СО2 үүсдэг байна. Агаарын чийгшил 60%-аас ихгүй 40%-аас багагүй байх ёстой. Энэ хэмжээ алдагдсанаас болж мөөгөнцөр үүсэж, харшилтай болдог байна.
Үүнээс гадна хүн удаан хугацаагаар ийм орчинд / жишээ нь гэртээ, ажил дээрээ гэх мэт / байвал нойронд асуудал үүсч, байнга ядрах мэдрэмж төрдөг байна. Энэ нь цаашлаад дархлааны системийг үгүй хийж, бие организмыг бактерийн эсрэг тэмцэх чадваргүй болгодог байна.

Чанартай агаар – энэ бол эрүүл мэнд

Үргэлж эрч хүчтэй цоглог байх, шөнө сайхан унтаж амрах, толгойн өвчнийг мартахын тулд чанартай агаараар амьсгалах ёстой. Ийм агаарыг байгал өөрөө бидэнд өгсөн. Өрөө тасалгаанд гаднаас цэвэр агаар орж ирж байх нөхцөлийг л бүрдүүлэх хэрэгтэй. Прана зэс дулаан дамжуулагчтай төвлөрсөн бус агааржуулалтын систем нь таны гэр болон ажлын байрыг байгалийн дулаан хадгалагч цэвэр агаараар байнга хангах систем юм.