Загварын төрлүүд

Эхлээд ямар загвар танд тохирохыг сонгоод дараа нь хаана суурилуулахыг тодорхойлно.
Танд ямар загвар тохирохыг тодорхойлохын тулд дараахь зүйлийг мэдэж байх шаардлагатай :


1. Суурилуулах талбайн болон түүний хэмжээ –
Орон сууц, хувийн байшин / нэг болон олон давхар, зоорийн давхар болон чердактай, амьдрах зориулалтын бус/, албан байгууллага, үйлдвэр, гоо сайхны салоон, биеийн тамирын заал, эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, сургууль гэх мэтчилэн. Орон сууц, албан байгууллага, хувийн байшин, банк, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт ахуйн зориулалттай Прана-150 загвар хамгийн тохиромжтой. Энэ загвар нь хамгийн өндөр ашигт ажиллагааны коэффициенттэй загвар юм.

Прана 150 : агаар соролт -115 м3/цаг, агаар сорж гаргалт 105 м3/цаг, дулаан алдалт – 91%. Овор хэмжээ : урт 475 мм, суурилуулатын өрөмдлөгийн диаметр 165 мм, ашиглах талбай 60 м2 хүртэл. Халаах болон шөнийн цагаар дуу чимээгүй ажиллах тохиргоотой.

Прана 200G : агаар соролт 135м3/цаг, агаар сорж гаргалт 125м3/цаг, дулаан алдалт 88%, овор хэмжээ : урт 440мм, суурилуулалт өрөмдлөгийн диаметр 220мм, ашиглах талбай 60 м2 хүртэл. 

Хагас аж үйлдвэрийн зориулалттай Прана 200С рекуператорыг нийтийн эзэмшлийн зориулалттай талбайд буюу олон хүн холхисон газарт хэрэглэхэд илүү тохиромжтой. Үүнд : нийтийн хоолны газар, соёл амралтын хүрээлэн, сургалт амралтын бааз, төвүүд, том оффисууд, зочид буудал, сүм хийд гэх мэт. Прана 200С нь ахуйн зориулалттай рекуператорын адил угсралт суурилуулалт маш хялбар боловч том талбайд ашиглаж болдгоороо давуу талтай. Прана 200С : агаар соролт 235м3/цаг, агаар сорж гаргалт 220м3/цаг, дулаан алдалт 79%, овор хэмжээ : урт 500мм, суурилуулалт өрөмдлөгийн диаметр 210мм, ашиглах талбай 120 м2 хүртэл. 

Prana-250, Prana-340S, Prana-340A загваруудыг том талбайтай амины орон сууц, үйлдвэрлэл аж үйлдвэрийн зориулалттай талбай, үйлдвэр завод, худалдааны төв, спорт заал, гоо сайхны газар,  усан бассейн, цех, хөдөө аж ахуйн зориулалттай байгууламж /склад, үйлдвэр/ зэрэг газруудад хэрэглэхэд тохиромжтой. Ямар байгууламжид ямар рекуператор тохирохыг Прана компанийн инженер мэргэжилтнүүд танд тодорхойлж өгнө.



2.  Байгуулалмжийн төлөвлөлт -
 Ахуйн зориулалттай рекуператорын хувьд өрөөнүүд дамждаг уу эсвэл тусгаарлагдсан уу гэдгийг мэдэх нь чухал. Үүнээс хамааран хэдэн ширхэгийг суурилуулах хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлно.

Жишээ нь 2 өрөө байранд амьдардаг 4 гишүүнтэй гэр бүлийн хувьд, байр нь 55м2, дамждаг өрөөнүүдтэй гэж үзвэл Прана 150 рекуператор 1-ийг суурилуулахад л хангалттай. 

 Хэрвээ өрөөнүүд нь дамждаггүй, тусгаарлагдсан бөгөөд өрөөний чийгшил их байдаг /байгал цаг уурын нөхцөл, давхрын байршил, вакуум битүү цонхтой эсвэл маш олон тооны тасалгааны ургамалтай/  гэж үзвэл өрөө бүрт нэг нэг рекуператор байрлуулах шаардлагатай.



3.  Өрөөний зориулалт ба өрөөнд байнга байх хүний тоо - 
Агааржуулалтын систем суурилуулахдаа тухайн байгууламжийн зориулалт болон тухайн байгууламжид тогтмол байх хүний тоог заавал тодорхойлох хэрэгтэй байдаг. Европ стандартаар агаар солилцооны эзэлхүүн 12-20м 3 нэг хүн 1 цагт байдаг байна.



4. Монтаж Суурилуулалт - 
Суурилуулалт хийхэд өрөөнд шууд гадна гудамжтай залгаа хана байгаа эсэх чухал. Хэрвээ байхгүй бол шулуун болон өнцөг гаргасан уртасгагч хэрэглэн суурилуулат хийнэ.