Хөгц мөөгөнцөртэй тэмцэхээсээ өмнө учир шалтгааны нь олох хэрэгтэй. Хана тааз харлах, хөгц мөөгөнцөр үүсэх нь ерөөсөө агааржуулалт хангалттай биш байна гэсэн үг. Вакуум цонх нь өрөө тасалгааг гадна орчноос битүүмжлэн тусгаарласнаар “халуун сав” шиг орчин бүрэлдэж, өрөө тасалгааны агааржуулалт мэдэгдэхүйц мууддаг байна. Байр болгонд чийгшил үүсэх эх үүсвэр байж л байдаг. (гал зуухны өрөө,…
Прана агаар сэлгэгч нь агаар үлээх болон сорох шинэ технологиор бүтээгдсэн, хамгийн орчин үеийн агааржуулалтын систем бөгөөд гаднаас орж ирж буй болон гадагшаа гарч буй агаарын урсгал хоорондоо холилдохгүйгээр нэгэн зэрэг явагддаг. Төхөөрөмжний их бие хүнсний зориулалттай АВС хуванцраар хийгдсэн ба дотор тал нь сайн чанарын зэс дамжуулагчаар хийдэг. Тасалгаанаас бохирдсон агаар, утаа, тоосыг сорон гадагшлуулж, гаднаас цэвэр агаарыг халдваргүйжүүлж, шүүж оруулна. Агааржуулалтын явцад жилийн аль ч улиралд тасалгаанаас гарч буй дулаан агаар гаднаас орж ирж буй хүйтэн агаарт дулаанаа дамжуулдаг тул эрчим хүчний хэмнэлттэй. Гаднаас оруулах болон гадагш сорж гаргах агаарын урсгалыг удирдаж, тасалгаанд тав тухтай уур амьсгалыг бүрдүүлнэ.