Хананд хөгц мөөгөнцөр үүсэж, цонх хана цанатахаас сэргийлэх үү?
Хөгц мөөгөнцөртэй тэмцэхээсээ өмнө учир шалтгааны нь олох хэрэгтэй. Хана тааз харлах, хөгц мөөгөнцөр үүсэх нь ерөөсөө агааржуулалт хангалттай биш байна гэсэн үг.
Вакуум цонх нь өрөө тасалгааг гадна орчноос битүүмжлэн тусгаарласнаар “халуун сав” шиг орчин бүрэлдэж, өрөө тасалгааны агааржуулалт мэдэгдэхүйц мууддаг байна. Байр болгонд чийгшил үүсэх эх үүсвэр байж л байдаг. (гал зуухны өрөө, угаалгын өрөө гэх мэт) Агааржуулалт хангалтгүй байх үед илүүдэл чийг хуримтлагдан конденсацлагдан хана тааз, цонх хөлрөх эх үүсвэр болдог.
Өөрөөр хэлбэл илүүдэл чийг + хангалтгүй агааржуулалт = хөгц мөөгөнцөр үүсдэг байна.
Нэгэнт хөгц мөөгөнцөр үүссэн хана таазыг бактерийн эсрэг цэвэрлэгээний бодисоор цэвэрлэн, засварлаж, агааржуулалтаа нэмэгдүүлснээр дахин ийм асуудал үүсэхгүй. Прана агааржуулалтын систем нь хана таазанд хөгц мөөгөнцөр үүсэх, цонх цанатахаас 100% хамгаална.