Мэдээ & Мэдээлэл

Өрөө тасалгаанд байх ёстой чийгийн хэмжээ өндөр, вакуум цонх цантах


Яагаад вакуум цонх цантдаг вэ?

Ихэнх тохиолдолд модон цонхыг битүүмжлэгдсэн вакуум цонхоор сольсон. Энэ нь нэг талаас дулааны алдагдлыг багасгасан боловч нөгөө талаас цонх цантах гэсэн өөр асуудлыг дагуулсан. Үүний шалтгаан нь илүүдэл чийгтэй үед вакуум цонхны температур бага байдаг явдал юм.
Урд нь хуучин модон цонхны үед нүх сүв нь агаар орж гарах боломжтой байсан. Харин битүүмжлэгдсэн вакуум цонхонд бол агаар солилцооны өөр арга бодож олох хэрэгтэй. Цонхыг байнга онгойлгож хаагаад байж болох ч энэ нь дулаан алдагдал ихтэй байдаг.
Өөр бас нэг чухал зүйл гэвэл хэрвээ чийг 2 шилний хоорондох зайнд хуримтлагдвал битүүмжлэл алдагдана гэсэн үг. Гаргалгаа ганцхан – шилээ солих. Хэрвээ өрөөний талын шилэн дээр нэг ширхэг усны дусал л гарч ирвэл энэ агааржуулалтанд асуудал байнаа гэсэн үг. Агаар солилцоо байхгүй байна гэсэн үг. Ингээд л цонх цантаж эхэлдэг байна.