Угсралт суурьлуулалт

Гадаа гудамжтай залгаа хананы дээд хэсэгт суурилуулна. Үүний тулд шаардлагатай диаметр бүхий нүхийг өрөмдөж гаргана :

  • Прана 150 /ахуйн зориулалттай/ өрөмдлөгийн нүх 165 мм –ээс багагүй
  • Прана 200G / ахуйн зориулалттай/ өрөмдлөгийн нүх 220 мм-ээс багагүй
  • Прана 200С / хагас аж үйлдвэрийн зориулалттай/ өрөмдлөгийн нүх 220 мм-ээс багагүй




Рекуператорын их биеийн урт тухайн барилга байгууламжийн хананы зузаан болон хаана хийх гэж байгаагаас шалтгаалан урт богино янз бүр байж болно.

Аж үйлдвэрийн зориулалттай рекуператорын суурилуулат

Аж үйлдвэрийн зориулалттай загваруудыг  /Прана 250 болон Прана 340S/ тухайн байгууламжийн талбайн гол хэсэгт, даацын хананаас хавчааран хаалт, кронштейнээр бэхэлж тогтоодог.


Аж үйлдвэрийн зориулалттай /Прана 340А болон Прана 340S/ загваруудыг хананд тогтоох шаардлагатай бол хананы дээд хэсэг буюу гадаа гудамжтай залгаа хэсэгт гаргах нүх гудамж тал руугаа 3-5 градус налуу байх ёстой.


«PRANA 340A» (аж үйлдвэрийн) – өрөмдлөгийн нүх 350 мм;
«PRANA 340S» (аж үйлдвэрийн) – өрөмдлөгийн нүх 350 мм.
Рекуператорыг өрөмдсөн нүхэнд байрлуулж, угсралтын хөөсөнцөр буюу бусад зориулалтын чигжээсээр тогтоодог байна.


Цахилгаанд залгах

50Гц давтамжтай 220 Вт цахилгаан гүйдэлд залгана. Загварын төрлөөс хамаарч цагт дээд тал нь 32-310Вт цахилгаан зарцуулна.
Агааржуулалтын систем нь алсын зайнаас удирдлагаар ажиллана, асаах унтраах болон бусад тохиргоог өөрийн хүссэнээр хийнэ.
АНХААР! Агааржуулалтын системийн цахилгаан холболтыг зөвхөн мэргэжлийн хүн хийх ёстой.